АНУ-ын Конгресс "COVID-19"-ийн тусламжийн багцын талаар тохиролцоонд хүрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ВАШИНГТОН. /CNBC/. АНУ-ын Конгресс цар тахал нүүрлэсэн энэ цаг үед эрүүл мэндийн тогтолцоо, эдийн засгаа дэмжих 900 тэрбум ам.долларын тусламжийн багцын талаарх тохиролцоонд өнгөрсөн ням гарагт хүрчээ.
“Урт хугацааны
турш хэлэлцсэний дүнд бид улс орондоо хэрэгтэй томоохон шийдвэрийг гаргалаа”
гэж Сенатын танхим дахь Бүгд найрамдах намын дарга Митч МакКоннелл мэдэгдсэн байна.
Мөн Төлөөлөгчдийн
танхимын дарга Нэнси Пелоси, Сенатын танхим дахь цөөнхийн бүлгийн дарга Чак
Шумер нар энэхүү төлөвлөгөөг “Америкийн олон иргэний амь нас, амьжиргааг авран
хамгаалахад нэн шаардлагатай санхүүжүүжилт” хэмээн тодорхойлжээ.
Үүний зэрэгцээ
тэд уг төлөвлөгөөг хангалтгүй гэж үзэж байгаагаа илэрхийлээд, Ерөнхийлөгчөөр
сонгогдоод буй Жо Байденыг ирэх нэгдүгээр сарын 20-нд тангараг өргөсний дараа илүү
их тусламж үзүүлэх чиглэлд ажиллана гэдгээ мэдэгдсэн байна.
Хууль тогтоогчид
тусламж, санхүүжилтийн төслийг даваа гарагт батлахаар төлөвлөжээ.