Жаргалант сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт зургаан багц ажил тусгажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-12-18 15:13:14

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Жаргалант сумын ИТХ-ын хоёрдугаар хуралдааныг өнөөдөр Нутгийн удирдлагын ордны хуралдааны их танхимд цахимаар зохион байгуулж байна. 

Тус хуралдаанд 12 төлөөлөгч цахимаар, 17 төлөөлөгч танхимаар оролцож, хуралдааны үйл ажиллагаа 93 хувийн ирцтэй, халдвар хамгааллын дэглэмийн дагуу явагдаж байна.

Энэ удаагийн хуралдааны эхэнд хурлын дотоод журам, хэлэлцэх асуудлын талаар албаныхан танилцуулга хийсэн бөгөөд  дэгд өөрчлөлт оруулах, хороодын чиг үүрэг бүрэлдэхүүнийг батлах тухай асуудлыг хэлэлцэн баталлаа.

Одоогийн байдлаар Жаргалант сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай асуудлыг хэлэлцэж байна.

Тус хөтөлбөрт коронавирусний халдвараас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хүндрэлийг даван туулах бодлого, хүний хөгжил, эдийн засаг, ногоон хөгжил, засаглал зэрэг зургаан чиглэлийн дагуу багц ажлыг тусгаж, шинэ зорилго, зорилтуудаа тодорхойлжээ.

Ховд аймгийн Жаргалант сумын ИТХ-ын хоёрдугаар хуралдаан үргэлжилж байна. Хэлэлцэх асуудлын дараалал ёсоор сумын төсөв, 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй холбоотой томоохон баримт бичгийг хэлэлцэх юм. 

相关新闻