Зоонозын гаралтай халдваруудыг оношлох боломжтой болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-12-17 17:40:34

Хөвсгөл /МОНЦАМЭ/. ЭМЯ-наас Хөвсгөл аймгийн Зооноз өвчин судлалын төвд түргэвчилсэн оношилгооны "Quick Mobile" аппарат олголоо. 

Хагас цагийн хугацаанд 16 дээжийг хээрийн болон суурин нөхцөлд шинжлэх боломжтой, хос ажиллагаатай оношилгооны төхөөрөмж аж. Ингэснээр Зооноз өвчин судлалын төв нь тарваган тахал, хачгаар дамжих халдварууд, боом зэрэг зоонозын гаралтай халдваруудыг орон нутагт шууд оношилж, хариу арга хэмжээг цаг алдалгүй зохион байгуулах бүрэн боломжтой болж байна. Тус аймаг малын гоц халдварт өвчингүй тайван бүс нутаг боловч ихэнх сум тарваган тахлын голомттой, жил бүр хачигт халдварын тохиолдол нэмэгдэж байгаа ажээ.


相关新闻