Мэргэжлийн хяналтын байцаагч нар стандартын шаардлага хангасан орчинд ажиллаж байна
ФОТО МЭДЭЭ
Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газар ажилчдынхаа эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөл боломжоор хангаж, коронавирусний халдвараас сэргийлэх жишиг орчныг бүрдүүлжээ. Өөрөөр хэлбэл, эрсдэлт орчинд ажилласан улсын байцаагчид автомашин, гадуур хувцас зэргийг бүрэн ариутгах, халдвараас сэргийлэх орчныг бий болгон иж бүрэн тохижуулжээ.