Их Британийн иргэдийг ЕХ руу нэвтрэхийг хориглож магадгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ЛОНДОН. /CNN/.
Европын Холбоонд /ЕХ/ коронавирусний халдварын тархалтыг хяналтад авахаар хэрэгжүүлж буй одоогийн
хязгаарлалтуудын дагуу Их Британийн иргэдийг ирэх нэгдүгээр сарын 1-нээс ЕХ руу
нэвтрэхийг хориглож магадгүй байна.
Тухайн өдрөөс Их
Британийн аялагчид ЕХ-ны гишүүн бус орнуудын иргэдийн нэгэн адил зорчих хөдөлгөөний
хязгаарлалтыг мөрдөх шаардлагатай болж магадгүй гэж Европын Комиссын төлөөлөгч “CNN” сувагт мэдээлжээ.
Их Британи ЕХ-ны
бүрэлдэхүүнээс гарах хугацаа 12 дугаар сарын 31-нд дуусах бөгөөд талууд
худалдааны гэрээ байгуулах эсэхийг үл харгалзан зорчих хөдөлгөөний хязгаарлалтуудыг
үргэлжлүүлэн мөрдөх төлөвтэй байгаа ажээ.