Монголын мэдээллийн сайт Казахстаны нэр хүндтэй шагналыг хүртжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий
/МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Казахстан Улсын Мэдээлэл, нийгмийн хөгжлийн яамнаас “Urker awards
2020” хэвлэл мэдээллийн салбарын оны
шилдгүүдийг тодруулжээ.
“Urker awards
2020”-ын гадаадын шилдэг мэдээллийн вэб сайтуудад олгодог шагналыг энэ удаад ОХУ-ын
www.tass.ru, Монголын www.kaznews.mn сайтад хүртээж, 1 сая тенгегийн
урамшуулал олгожээ.
www.kaznews.mn сайтыг
2011 онд үүсгэн байгуулсан бөгөөд Монгол Улсын өдөр тутмын мэдээ мэдээлэл,
нийтлэл, ярилцлагуудыг казах хэлээр олны хүртээл болгодог юм.