Булган аймагт агнах, барих амьтдын дээд хязгаарыг тогтоолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-12-11 14:41:36

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ 2021 онд тус аймгийн нутаг дэвсгэрээс агнах, барих амьтдын дээд хязгаарыг батлаад байна.

Ан агнуурыг ахуйн зориулалтаар хийх бөгөөд зэрлэг гахай 21, бор гөрөөс 52, загас 1700 агнуулахаар төлөвлөжээ. Ирэх онд Тэшиг, Хутаг-Өндөр, Сэлэнгэ зэрэг ан агнуурын нөөцтэй найман сумаас ан амьтны нөөц ашигласны төлбөрийн орлогод 7,8 сая төгрөг төвлөрүүлэхээр шийдвэрлэжээ. Харин тусгай зориулалтаар агнах, барих амьтдын тоог тогтоож, агнуурын шувуу 50-ыг агнах, тул загас 30-ыг барьж, буцаан тавихыг зөвшөөрлөө. Тусгай зориулалтаар агнах, барих амьтдын төлбөрт 5,5 мянган ам,долларын орлого оруулах аж. 

            Энэ оны эхний 11 сарын аймгийн төсвийн орлогын мэдээгээр ан амьтны нөөц ашигласны төлбөрийн орлогод 8,7 сая төгрөг орж, гүйцэтгэл нь 40,6 хувь байна. Энэ нь коронавирусний улмаас гадаадын жуулчид ирээгүй, дотоодын адал явдалт аялал сонирхогчид багассантай холбоотой гэж Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтнүүд үзэж байна.

相关新闻