Москва хотод шинэ жилийн баярын үеэр шинээр хязгаарлалт тогтоохгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-12-11 13:59:25

МОСКВА. /Россия-24/. Бид шинэ жилийн баярын үеэр нэмэлт хязгаарлалт тогтоох бодолгүй байна гэж Москва хотын дарга Сергей Собянин мэдэгджээ.


“Шинэ жилийн баярын үеэр бид нэмэлт хязгаарлалт тогтоох, шинээр торгууль ногдуулах, засаг захиргааны хориг тавих бодолгүй байна. Хотын иргэд гадуур явах, цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалах боломжтой ч бид олныг хамруулсан тусгай арга хэмжээ зохион байгуулахыг зөвшөөрөхгүй” гэж тэрбээр хэлсэн байна.


"Эрсдэлийн бүлгүүд баяр, амралтын өдрүүдээр гэртээ байх ёстой учир хөнгөлөлттэй зорчих журмыг бид одоохондоо сэргээхгүй. Харин анагаахын оюутнууд, сайн дурынхан хөнгөлттэй зорчих боломжтой. Нийтийн тээвэр, метро шинэ жилийн орой бүтэн цагаар ажиллана. Бид хотын хөл хөдөлгөөнийг тодорхой цагт төвлөрүүлэхийг хүсэхгүй байгаа” гэж тэрбээр мөн ярьжээ.


ОХУ-д коронавирусний халдварын тохиолдлын тоогоор Москва хот нэгдүгээрт жагсаж байгаа юм. Тус хотод халдварын нийт 671948 тохиолдол бүртгэгджээ. 

相关新闻