Хонконгт гурван өдөр дараалан халдварын 100-гаас дээш тохиолдол илэрлээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ХОНКОНГ. /Xinhua/.
Хонконгт пүрэв гарагт “COVID-19” халдварын 112 тохиолдол шинээр илэрснээр
өдөрт бүртгэгдсэн халдварын шинэ тохиолдлын тоо гурван өдөр дараалан 100
давжээ.
Хонконгийн Нийгмийн
эрүүл мэндийг хамгаалах төвийн мэдээлснээр, дотоодод халдварласан 102 шинэ
тохиолдлын 34 нь хаанаас халдвар авсан нь тодорхойгүй байгаа аж. Үлдсэн 10
тохиолдол нь зөөвөрлөгдөн иржээ. Хонконгт өнөөдрийн байдлаар 7291 хүн халдвар
авсан байна.
Хонконгт сүүлийн
долоон хоногт шинээр илэрсэн 623 тохиолдлын 213 нь хаанаас халдвар авсан нь
тодорхойгүй байгаагаас үзэхэд олон нийтийн дунд халдвар тархсаар байна гэж Хонконгийн
Засгийн газрын Хүнс, эрүүл мэндийн асуудал хариуцсан нарийн бичгийн даргын
орлогч мэдээлжээ.
Мөн Хонконгт халдварын батлагдсан тохиолдлын тоо олноор нэмэгдэж байгаагийн зэрэгцээ хүйтэн цаг агаар вирус тархах эрсдэлийг улам нэмэгдүүлж байгаа тул нөхцөл байдал хүндэрч магадгүй байгааг тэрбээр анхааруулсан байна. Хонконгт “COVID-19” халдвар авсан 1135 эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 43 хүний биеийн байдал хүнд байна.