Мексик “CanSino Biologics” компанитай вакцин худалдан авах гэрээ байгуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-12-10 16:33:27

МЕХИКО. /CNN/. Мексикийн Эрүүл мэндийн яам БНХАУ-ын “CanSino Biologics” компанитай 35 сая тун коронавирусний вакцин худалдан авах гэрээ байгууллаа гэж Мексикийн Гадаад хэргийн сайд Марсело Эбрард мэдэгджээ.


М.Эбрард лхагва гаргийн орой "Twitter” хуудсаараа дамжуулан ийнхүү мэдэгдсэн байна. Тэрбээр уг гэрээг энэ долоо хоногт багтаан байгуулахыг эрмэлзэж байгаагаа өмнө нь мэдээлээд байсан юм. 


Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр, Мексикт 1.2 сая орчим хүн халдвар авсан байна. Мөн халдварын улмаас нас барсан тохиолдлын тоогоороо дэлхийд дөрөвдүгээрт бичигдэж буй тус улсад 111 мянга гаруй хүн нас баржээ. 

相关新闻