Хамтарсан ажлын баг хөдөө сумдын бэлэн байдлыг шалгаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-12-07 12:47:32

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын удирдамжийн дагуу аймгийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Боловсрол, соёл, урлагийн газрын хамтарсан ажлын баг энэ сарын 2-ны өдрөөс хөдөө сумдад ажиллаж байна.

Ажлын баг сумдын Онцгой комисс, Эрүүл мэндийн төвийн коронавирусний халдварын тохиолдлын үеийн хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангуулах зорилготой.

Тус ажлын хүрээнд 4 ажлын баг гарсан бөгөөд 2  хоногийн дотор аймгийн бүх сумыг тойрон ажиллах юм.

相关新闻