Орон нутаг явах МУИС-ийн оюутнууд шинжилгээнд хамрагдаж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2020-12-05 09:47:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Оюутны дотуур байрнаас гадуур амьдарч буй бүх аймаг руу буцах МУИС-ийн оюутнуудыг өнөөдөр өглөө 8.00 цагаас эхлэн PCR шинжилгээнд хамруулж байна.


Анхаарах зүйлс:

Зөвхөн оюутны дотуур байрнаас гадуур амьдарч буй орон нутаг руу буцах МУИС-ийн оюутнууд шинжилгээнд хамрагдана. Хуваарийн дагуу энэ өдөр МУИС-ийн оюутнууд шинжилгээнд хамрагдах бол бусад өдрүүдэд өөр сургууль хуваарьтай тул МУИС-ийн оюутан хамрагдах боломжгүй.

Оюутан бүр иргэний болон оюутны үнэмлэхээ шинжилгээний байранд авч ирнэ.

Шинжилгээний дугаар авах шаардлагагүй.

Оюутнууд дээрх байршлаас өөрийн одоо амьдарч буй газартай ойрхон байршлыг сонгож шинжилгээ өгнө.

Халдвар хамгаалал, хорио цээрийн дэглэмийг хатуу мөрдөхийг МУИС-ийн захиргаанаас анхааруулж байна.

Дотуур байранд амьдарч буй оюутнуудын шинжилгээг нэгдсэн байдлаар зохион байгуулах аж.

PCR шинжилгээ хийх дүүрэг, сургуулийн байршил

ДүүрэгБайршил
Хан-Уул дүүрэг
Хан-Уул114-р сургууль
Хан-Уул32-р сургууль
Хан-Уул15-р сургууль
Хан-Уул41-р сургууль
Баянгол дүүрэг
Баянгол38-р сургууль
Баянгол141-р сургууль
Чингэлтэй дүүрэг
Чингэлтэй37-р сургууль
Чингэлтэй39-р сургууль
Сүхбаатар дүүрэг
Сүхбаатар31-р сургууль
Баянзүрх дүүрэг
Баянзүрх87-р сургууль
Баянзүрх102-р сургууль
Сонгинохайрхан дүүрэг
СонгинохайрханӨнөр цогцолбор сургууль
Сонгинохайрхан67-р сургууль
Сонгинохайрхан106-р сургууль
相关新闻