Д.Дамдинжамц “toyota pruis 20” автомашинаар шагнуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-09-28 17:40:23

Монголын биллиардын холбооноос снукер биллиардын улсын аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 25-27-нд зохион байгуулж шилдгүүдээ тодруулав.

Энэ удаагийн тэмцээнд шилдэг 32 тамирчин өрсөлдсөнөөс спортын мастер Д.Дамдинжамц түрүүлж, улсын аваргын алтан медаль, диплом, “toyota pruis 20” маркийн автомашины эзэн боллоо. Хоёрдугаар байрт ОУХМ Б.Батсүх мөнгөн медаль, диплом, 5 сая төгрөг, гуравдугаар байрт Спортын мастер NB клубын тамирчин Б.Цэдэндамба, Д.Өлзийтогтох нар хүрэл медаль, диплом, 1 сая 500 мянган төгрөгийн шагнал тус, тус хүртсэн байна.

Д.Өлзий

相关新闻
注释