Аймгийн ИТХ-ын дэргэд 5 хороо байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий
/МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ИТХ-ын ээлжит ІІ хуралдаан үргэлжилж байна.
Хуралдааны хэлэлцэх асуудлын дарааллын дагуу хурлын хороодыг байгуулах асуудлыг
хэлэлцэж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Засаг
захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд аймаг, сумын Хурал
нь хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэх, санал, дүгнэлт гаргах,
Хурлын тогтоол, шийдвэрийн биелэлтийг хянан шалгах чиг үүрэг бүхий хороог
байгуулан ажиллуулж, Хурлын тасралтгүй, байнгын үйл ажиллагааг хангахаар
заасан.
Өнөөдрийн
хуралдаанаар аймгийн ИТХ-ын 5 хороог байгуулах асуудлыг хэлэлцэн дэмжлээ.
Үүнд, Нутгийн удирдлага, ёс зүй, хууль эрх зүйн хороог 10 төлөөлөгч, Төсвийн
хяналт, эдийн засгийн хороог 23, Нийгмийн бодлого, хөдөлмөр эрхлэлтийн хороог
13, Хүнс, хөдөө аж ахуй, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хороог 10, Байгаль
орчин, аялал жуулчлал, соёл, спортын хороог 14 төлөөлөгчийн бүрэлдэхүүнээр тус
тус байгууллаа.
Харин хурлын
хорооны даргыг тухайн хорооны төлөөлөгчдийн дотроос сонгоно.