Гандболчид Зүүнхараад шилдгүүдээ тодруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-09-28 17:27:52

Сэлэнгэ аймгийн Мандал сум, Зүүнхараа хотод ирэх 10 дугаар сарын 9-11-нд 18-25-насны гандболын эрэгтэй тамирчдын МГХ-ны цомын тэмцээн болно.

Энэхүү тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар спортын мастер А.Амгалантамир хариуцах бол МГХ-ноос шүүгч нарын баг, холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энэбишийн удирдлага дор ажиллана. Тэмцээн нь орон нутагт гандболын спортыг хөгжүүлэх, сурталчилах, залуучуудын ур чадварыг ахиулах, шилдэг тамирчдыг тодруулах зорилготой.

Зүүнхараад гандболын спорт эрчимтэй хөгжиж байгаа бүс нутаг бөгөөд олон спортын мастер, дэд мастер, зэрэгтэй тамирчин төрөн гарсан бөгөөд сая болсон Монголын хүүхдийн спортын наадамд Зүүнхараагийн баг тэргүүн байранд шалгарсан юм.

Д.Өлзий

相关新闻
注释