Хоёр дахь ээлжээр 160 хүн ирлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-12-03 10:39:58

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймаг Улаанбаатар хотоос иргэдээ татан авах ажлыг хоёр дахь өдрөө амжилттай зохион байгууллаа. Энэ сарын 2-ны ээлжинд дөрвөн автобусаар нийт 160 хүн ирсэн бөгөөд ямар нэг зөрчил илрээгүй байна.

Угтан авах ажлыг мэргэжлийн байгууллагууд хамтран халдвар хамгааллын өндөр дэглэм дор зохион байгуулж байна. Иргэд ч зохион байгуулалтын ажилд сэтгэл хангалуун байгаагаа хэлж байлаа.

Төлөвлөсөн ёсоор энэ удаад мөн Баруун-Уртаас бусад сумын иргэдийг пост дээр буулган сум сумынх нь тосон авах унаанд хүлээлгэн өгсөн. Харин Баруун-Урт сумын иргэд тухайн автобустайгаа дотогш нэвтэрч тогтоосон цэгүүдэд бууж байгаа юм.  Автобусыг ариутгаж халдваргүйжүүлэх ажлыг аймгийн Мал эмнэлгийн газар зохион байгуулж байна.

 

相关新闻