Орхон аймаг түргэвчилсэн оношлуурын шинжилгээнд 16643 иргэнийг хамрууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-11-27 13:48:48
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Өнөөдрийн байдлаар /2020.11.27/ Орхон аймагт ажиглалт, тусгаарлалтын долоон байранд 167 иргэн хяналтад байна, нэмж халдварын тохиолдол бүртгэгдээгүй гэж аймгийн Онцгой комисс мэдээллээ.

Өчигдөр буюу энэ сарын 26-нд "Ковид-19" халдварын таван тохиолдол нэмж бүртгэгдсэнтэй холбоотойгоор дээрх иргэдийн ойрын болон дам хавьтлын судалгааг гаргаж байна. БОЭТ-ийн вируслогийн лабораторид 354 сорьцод PCR баталгаажуулах шинжилгээ хийсэн. Өглөөний 08.00 цагийн байдлаар 141 сорьцын хариу сөрөг, 217 нь хүлээгдэж байна. Орхон аймагт 11 сарын 11-нээс хойш нийт 16643 иргэн түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд хамрагдаад байна. Тус аймагт батлагдсан 22 тохиолдол буюу 22 иргэнийг ХӨСҮТ-д эмчилж байна. 

相关新闻