УОК-ын ажлын баг Баян-Өлгий аймагт ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-11-27 13:32:14

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Улсын Онцгой комиссоос томилсон Онцгой байдлын ерөнхий газрын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын хэлтсийн дарга, хурандаа С.Лхагвасүрэнгээр ахлуулсан ажлын баг Цагааннуур авто замын шалган нэвтрүүлэх боомтод энэ сарын 25-нд ажиллалаа.

Багийн гишүүд Цагааннуур боомтод "Ковид-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч байгаа арга хэмжээний явцтай танилцаж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахих, аюулгүй байдлаа хангаж ажиллахыг эрх бүхий байгууллагуудад үүрэг болголоо.

Мөн мэргэжлийн байгууллагууд, ОХУ-аас шатахуун импортолж худалдан борлуулдаг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзаж, үүрэг чиглэл өгсөн бөгөөд хэрэгжилтийг шалган ажиллах ажээ. 

相关新闻