Амны хаалтыг 250 төгрөг хүртэлх үнээр борлуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР 
                                                                    Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Онцгой комиссоос иргэдийг халдвар хамгааллын өндөр дэглэмд байлгах үүднээс амны хаалтны нөөц бүрдүүлэлтийг хийлээ.
Энэ хүрээнд амны хаалт нийлүүлж буй ААН, иргэдийг 1 ширхэгийг 250 төгрөгөөс дээш үнээр худалдахгүй байхыг чиглэл болгов.
Хэрэв үнэ өртөг нэмж худалдсан нь батлагдвал ШӨХТГ-т мэдүүлж холбогдох хуулийг үндэслэн торгуулийн арга хэмжээг ноогдуулах юм байна.
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 												
				
             
                    