Хөнгөлөлттэй үнээр нүүрс борлуулж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-11-22 19:28:47

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын айл өрхүүдэд хөнгөлөлттэй үнээр нүүрс борлуулж эхэллээ.

 

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Есөнбулаг сумын Засаг даргын захирамжийн дагуу хорио цээрийн үед иргэдийг хөнгөлөлттэй үнэтэй нүүрсээр хангах зорилгоор Мандал Голомт” ХХК-тай хамтран “Хөв булаг”-ийн уурхайн нүүрсийг 1кг-ыг 120 төгрөгөөр борлуулж байна.

11 дүгээр сарын 22-ноос Жаргалант багийн 3-9, Индэрт багийн 2-22 тоот хаягт нүүрс борлуулж эхлээд байгаа бол цаашид баг тус бүрт цэг гарган иргэдэд хүртээмжтэй хүргэнэ гэлээ. Нүүрсийг өдөр бүр татан авч, борлуулах цэгүүдэд ээлж дараалан буулгах учир иргэдийг бөөгнөрөл үүсгэлгүйгээр амны хаалт, бээлий өмсөхийг холбогдох албанаас анхааруулав. Мөн нэг өрх нэг удаа гурав хүртэлх шуудай нүүрс авах ажээ.

Түлшээр хангах энэхүү ажил нь сумын хэмжээнд түлээ, нүүрсний хомсдолд орохоос сэргийлж цаг үеэ олсон чухал арга хэмжээ болж байна хэмээн иргэд сэтгэгдлээ илэрхийллээ. 

相关新闻