Цагдаагийн 102 дугаарт 584 дуудлага иржээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цагдаагийн байгууллагын 102 дугаарт энэ сарын 19-нд нийт
584 дуудлага иржээ.
Нийт дуудлагын 209 нь зөрчлийн шинжтэй, 29 нь гэмт хэргийн шинжтэй
дуудлага, мэдээлэл ирсэн байна.
Зөрчлийн шинжтэй дуудлагыг тодруулбал, согтуугаар автомашин жолоодсон 11, олон
нийтийн газар зүй бусаар биеэ авч явсан, мөн танхайрсан 25, эрүүлжүүлсэн 51, оршин суугчдын
амгалан тайван байдлыг алдагдуулсан 31 зөрчил тус тус гарчээ.
Харин гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээллээс харахад бусдын эд зүйлийг
хулгайлсан 7, хүний биед халдсан 11, хүний биед ноцтой гэмтэл учруулсан 13
хэргийн дуудлага ирсэн байна.
Мөн гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн дуудлага энэ сарын 18-ны өдрийнхөөс 8 дуудлагаар нэмэгдсэн буюу 48 дуудлага ирүүлжээ.