“Brexit”-ийн хэлэлцээ халдварын улмаас хойшилжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ЛОНДОН. /BBC/. Европын
Холбоо /ЕХ/, Их Британи “Brexit”-ийн
дараах буюу Их Британи ЕХ-ны бүрэлдэхүүнээс гарсны дараа талууд худалдааг
хэрхэн өрнүүлэх талаарх хэлэлцээг “COVID-19” халдварын тохиолдлын улмаас хойшлуулжээ.
ЕХ-ны төлөөлөгчдийн
багийн нэгэн гишүүнээс халдвар тул ийнхүү шийдвэрлэсэн байна.
“Их
Британи хоёр талын хэлэлцээг “богино хугацаагаар” хойшлуулахыг зөвшөөрсөн” гэж “Brexit”-ийн
асуудлаарх хэлэлцээнд ЕХ-г төлөөлөн оролцож буй Мишель Барнье мэдэгджээ.
Их Британийн
“Brexit”-ийн
дараах шилжилтийн үе 2021 оны нэгдүгээр сард дуусахаас өмнө талууд цаашид худалдааны
харилцаагаа хэрхэн зохицуулах талаар хэлэлцээр байгуулахыг эрмэлзэж байгаа юм.