Хүнсний дэлгүүрүүдийн ажиллах цагийг богиносголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2020-11-19 21:09:24

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын захирамжаар өнөөдрөөс эхлэн хүнсний бөөний төв болон хүнсний дэлгүүрүүдийн ажиллах цагийг богиносголоо.

Тодруулбал, коронавирусний халдвар тархах эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор ийнхүү өглөөний 08:00 цагаас оройн 20:00 цаг хүртэл хугацаанд хүнсний бөөний төв болон хүнсний дэлгүүрүүдийг ажиллуулахаар болжээ. Иймээс ард иргэдэд хандан тухайн хугацаанаас өмнө амжиж шаардлагатай хоол хүнснээ цуглуулж авахыг аймгийн Шуурхай штабаас сануулж байна.

相关新闻