Р.Сэддорж аймгийн Засаг даргын ажлаа хүлээж авлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Засаг даргаар Р.Сэддорж томилогдон ажлаа хүлээж авлаа.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх батламжилснаар ийнхүү аймгийн Засаг дарга тамгаа гардлаа. Р.Сэддорж нь тус аймгийн Ардчилсан намын дарга бөгөөд Орон нутгийн өмчит Таван толгой ХК-ийн захирлаар ажиллаж байсан юм. Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумаас гурав дахь удаагаа аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон иргэдээ төлөөлж буй билээ. Тэрээр улс оронд "Ковид-19" халдварын тархалттай хүнд үед ажлаа хүлээн авч байна. Энэ сарын 3-нд болсон аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаар түүнийг 75,5 хувийн саналаар аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэн, Ерөнхий сайдад уламжилсан билээ.