Аймгийн ИТХ-ын ээлжит хоёрдугаар хуралдааныг ирэх сарын 2-ны өдөр хуралдуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-11-19 12:57:55

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2020 оны 94 дүгээр тогтоолоор ИТХ-ын ээлжит хоёрдугаар хуралдааныг ирэх сарын 2-ны өдөр хуралдуулахаар товлон зарлав.

Ээлжит хуралдаанаар аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх 2020-2025 оны таван жилийн үндсэн чиглэл, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн 2021 оны хөгжлийн төлөвлөгөө, ирэх оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, аймгийн 2021 төсвийг батална.

Мөн аймгийн ИТХ-ын хороодыг байгуулан бүрэлдэхүүн, ажиллах журмыг нь баталж, Жендерийн эрх тэгш байдлыг хангах хууль тогтоомжийн хэрэгжилтийн явц, үр дүнг хэлэлцэх ажээ. 

相关新闻