Тохижилт үйлчилгээний газар хог хаягдлыг ачиж тээвэрлэх үүргээ тогтмол гүйцэтгэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-11-18 21:43:58

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Ард иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Алтай хотын тохижилт үйлчилгээний газар хог хаягдлыг ачиж тээвэрлэх үүргээ тогтмол гүйцэтгэж байна. 


Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн энэ цаг үед Алтай хотын айл өрх, аж ахуйн нэгж, албан байгууллагын хог хаягдлыг ачиж тээвэрлэх, нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ хэвийн явагдаж байгаа тухай холбогдох албанаас мэдээлэв.

Мөн тус байгууллага иргэдийн санал гомдлыг ажлын цагаар 70483538 дугаарт авч байгаа бол хог хаягдлын дуудлагыг Есөнбулаг сумын Баянхайрхан, Баяншанд, Индэрт багийн айл өрхүүд 94937110, Түмэн, Жаргалант баг 99488238, Харзат баг 99816154 утсанд хүлээн авч байгаа ажээ. 


相关新闻