53 цэгт 120 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-11-18 12:02:14

Төв /МОНЦАМЭ/. Тус аймгийн 27 сумын хэмжээнд нийт 53 цэгт 120 алба хаагч хяналтын пост болон хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна.

Тухайлбал 30 цэгт Цагдаагийн газрын 89 алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа бол 23 цэгт Онцгой байдлын газрын 31 алба хаагч иргэдэд хорио цээрийн дэглэм сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хэв журам сахиулах чиглэлээр хяналтын пост болон хөдөлгөөнт эргүүл хийж байна. Мөн алба хаагчид сумдын хэмжээнд ариутгал халдваргүйтгэлийн ажлыг тогтмол зохион байгуулж  сумаас орох, гарах хөдөлгөөнд  байнгын 24 цагаар хяналт тавьж, сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг цэгүүдийн үйл ажиллагааг чангатган ажиллаж байгаа юм. 

相关新闻