Мөрөн сумаас гарч буй таван постод зөвшөөрөл олгож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Онцгой комиссын 41-р хуралдаанаар иргэдэд өвлийн идэш, түлээ бэлтгэх зөвшөөрлийг олгох шийдвэр гарсан. Гэвч иргэд Мөрөн сум болон Шуурхай штаб дээр бөөгнөрөл маш их үүсгэж байгаа учраас өдрийн 14 цагаас эхлэн тухайн сум руу гарах чиглэлийн пост дээр зөвшөөрлийг олгож эхэлсэн байна. Тодруулбал Хилэнтийн гүүр, Нисэх чиглэл, Хатгал чиглэл, Үертийн ам, Хүндэтгэлийн хаалга гэсэн 5 чиглэлд ажиллаж байгаа пост дээр өглөөний 9-18 цагийн хооронд орон нутагт зорчих иргэдийн зөвшөөрлийг олгож байна. Харин Улаанбаатар хот болон бусад аймагт зорчих иргэдийн зөвшөөрлийг аймгийн Онцгой байдлын газарт олгож байгаа ажээ.