“Huawei” ухаалаг гар утасны “Honor” брэндээ худалдана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-11-17 12:46:35

НЬЮ-ЙОРК. /The Verge/. Хятадын харилцаа холбооны “Huawei” корпораци “Honor” брэндийн ухаалаг гар утасны үйлдвэрлэлийн бизнесээ худалдана гэдгээ мэдэгджээ. 


“Бид “Honor” компанийн бүх хувьцааг худалдахаар шийдсэн” хэмээн “Huawei” компанийн хэвлэлийн алба мэдээлэв. Гар утас үйлдвэрлэхэд шаардагдах техникийн эд ангиудыг олж авах боломжгүй байгаагийн улмаас ийм шийдвэр гаргажээ. Үүнтэй холбоотой гэрээ байгуулагдсаны дараа компани “Honor” компанийн хувьцаа эзэмших, шийдвэр гаргах үйл явцад оролцохгүй юм.


АНУ-ын Худалдааны яам 2019 оны 5 дугаар сарын 17-нд “Huawei” компанийг хар жагсаалтад оруулснаар тус компанийг АНУ-д өндөр технологийн хэрэгсэл худалдан авах боломжийг нь хязгаарлажээ. Энэ оны 8 дугаар сарын 17-нд Америкийн эрх баригчид тус компанийн мөн 38 охин компанийг АНУ-д үйлдвэрлэгдсэн технологи, программ хангамжийг олж авах боломжийг нь хязгаарласан байна

 

相关新闻