Канад ЮНЕСКО-гийн санд 1.9 сая ам.долларын санхүүжилт олгоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-11-17 11:17:50

ОТТАВА. /TASS/. Канадын Засгийн газар ЮНЕСКО-гийн дэргэдэх Дэлхийн хэвлэл мэдээллийг хамгаалах санд 1 сая канад долларын санхүүжилт олгох тухай тус улсын Гадаад хэргийн сайд Франсуа-Филипп Шампань мэдэгджээ. Энэ тухай тэрбээр Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн эрх чөлөөний тухай хоёрдугаар бага хурлын дүнд мэдэгдсэн байна.


“Хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих, ардчилал, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн эрх чөлөөний үйл хэрэгт сэтгүүлчид чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэд эдгээр зарчмыг хамгаалж, амь насаа эрсдэлд оруулах нь олонтаа” хэмээн тэрбээр мэдэгдэхийн сацуу үг хэлэх эрх чөлөөг хамгаалах, үүргээ гүйцэтгэхэд нь сэтгүүлчдэд саад учруулахыг завдаж буй хүмүүсийг эсэргүүцэхийг уриалжээ.


Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн эрч чөлөөний тухай олон улсын хоёрдугаар бага хурал 11 дүгээр сарын 16-нд цахим хэлбэрээр явагджээ. Хуралд Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо, НҮБ-ын хүний эрхийн асуудал хариуцсан дээд комиссар Мишель Бачелет, Канад, Их Британийн Гадаад хэргийн сайд нар болох Франсуа-Филипп Шампань, Доминик Рааб нар болон бусад хүн оролцсон байна.  

相关新闻