Маргааш 5.00-7.00 цагийн хооронд эрчим хүч хязгаарлана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-11-16 17:42:05

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд энэ сарын 17-ны 5.00-7.00 цагийн хооронд цахилгаан эрчим хүч хязгаарлана гэдгийг Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн Хангайн бүсийн салбараас мэдээллээ. Булган Мөрөнгийн 110 кВ-ын агаарын шугамын 1 цэгт цахилгаан дамжуулагч утасны судлууд тасарч аваар гарах нөхцөл байдал үүссэн байна. Иймээс тус  шугамд таслалт хийж, гэмтэл устгах ажлыг өглөөний 5.00-7.00 цагийн хооронд хийх болсон тул иргэд, аж ахуйн нэгж албан байгууллагуудыг цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ зохицуулан ажиллахыг Мөрөн дэд станцын ахлах инженер Д.Алтанхуяг анхаарууллаа.

 

 

相关新闻