УИХ-ын сонгуульд Г.Гарамгайбаатар, М.Хүдэрбаатар, Ж.Оюунбаатар нарыг дэвшүүлэхээр боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-26 17:26:47

Хэнтий аймгийн Ардчилсан намын хороо хуралдлаа. Хуралд оролцогчдын шийдвэрээр 2016 оны УИХ-ын сонгуульд тус намаас Хэнтий аймагт УИХ-ын гишүүн Гарамгайбаатар, Ерөнхий сайдын зөвлөх М.Хүдэрбаатар, аймгийн засаг дарга Ж.Оюунбаатар нэр дэвших болжээ.

Аймгийн төвийн бүс болох Хэрлэн, Мөрөн, Жаргалтхаан суманд аймгийн засаг дарга Оюунбаатар, баруун бүс болох Батширээт, Баянмөнх, Дархан, Дэлгэрхаан, Өмнөдэлгэр, Цэнхэрмандал, Бор-Өндөр суманд Ерөнхий сайдын зөвлөх М.Хүдэрбаатар, зүүн бүс болох Батноров, Баян-Адарга, Баян-Овоо, Баянхутаг, Галшар, Дадал, Норовлин, Биндэр суманд УИХ-ын гишүүн Г.Гарамгайбаатар нэр дэвшихээр болжээ.

Энэ удаагийн хуралдаанаар аймгийн Ардчилсан намын дарга Ж.Оюунбаатар УИХ-ын сонгуульд нэр дэвших болсон тул намын дүрмийн дагуу дараагийн даргыг сонгоход нийт гишүүдийн саналаар ИТХ-ын дарга С.Пүрэвжавыг аймгийн Ардчилсан намын даргаар сонгожээ.

Энэ оны УИХ-ын сонгуульд намууд нэр дэвшигчдээ энэ сарын 27-ны дотор тодруулах учиртай. Тиймээс МАН, МАХН болон бусад нам хуульд заасны дагуу энэ долоо хоногт нэр дэвшигчидээ тодруулах ажээ.

Хэнтий аймаг О.Буянхишиг

 

相关新闻