Үнийн өсөлт байгаа эсэх дээр хяналт хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-11-13 16:38:03
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Онцгой комиссоос батлагдсан ажлын баг гарч зарим бараа бүтээгдэхүүнд үнийн өсөлт байгаа эсэх дээр хяналт хийлээ.
Ажлын багийн шалгалтын явцад амны хаалт, хүнс бараа бүтээгдэхүүний нөөц болон үнэ хэвийн гэж үзлээ. Тус аймагт нэг удаагийн амны хаалт нэг ширхэгийг нь 350-550 төгрөгөөр худалдаалж байна. Зарим газарт 800 төгрөгөөр борлуулж байсныг үнээ бууруулах чиглэл өгөв. Хүнс өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдээгүй, цаашид нэмэхгүйгээр нөөц сайн бүрдүүлж ажиллахыг анхаарууллаа. Бүх нийтийн бэлэн байдлын үед эргүүл, хяналтыг ойрхон давтамжаар хийж хүнс, барааны үнийг нэмэхгүй байхад хяналт тавьж ажиллах юм байна.
相关新闻