Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрт коронавирусээс урьдчилан сэргийлэх шалгалт хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-11-13 15:52:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн хяналтын хэлтсийн байгууллага болон цагдаагийн байгууллагын албан хаагчтай хамтран нийслэл болон дүүргийн Засаг даргын захирамжийн хүрээнд мах, махан бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэрт коронавирусээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ.


Энэхүү шалгалтад мах, махан бүтээгдэхүүний боловсруулах нэг үйлдвэр, мал нядалгааны гурван газар, арьс түүхий эдийн гурван худалдааны цэг хамрагдсан байна. Эдгээр газарт коронавирусээс урьдчилан сэргийлэх мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн байна.

 


相关新闻