Сүхбаатар хот болон Алтанбулаг сумын бүх хөдөлгөөнийг хориод байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт хөл хорионы дэглэм тогтоон хамгаалалтад аваад
байна. Тус аймгийн төв
Сүхбаатар суманд сэжигтэй тохиолдол илэрсэн тухай мэдээллийг аймгийн
Онцгой комиссоос өглөө.
Тус аймгийн. Сүхбаатар сумын “Баянханы” 4-р багийн иргэн, 70 настай “Ц” энэхүү вирусээр өвчилсөн болох нь тогтоогджээ. Тэрээр гэртээ хүү, бэр, ач хүүгийн хамт амьдардаг байна. Иргэн “Ц” нь энэ сарын 6-ны өдрөөс 38 хэм хүрч халуурч эхэлсэн байна. Ингэхдээ толгой болон хоолой нь өвдөж, дотор нь муухайрсан өгүүлэмжтэйгээр өрхийн эмнэлэгт үзүүлсэн байна. Ингээд 9-ний өдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн эхо рентгений эмчид үзүүлсэн. Тэрээр 10 хоногийн өмнөөс эхлэн ханиалгасан гэнэ. Энэхүү иргэний хамгийн ойрын болоод дам хавьтлуудыг олж тогтоохоор аймгийн Онцгой комиссоос тандалт судалгаа хийж байгаа аж. Хүү нь хөдөө ажиллаж байгаа учраас одоогоор гэртээ байхгүй байгаа гэнэ. Иргэн “Ц” энэ сарын 8-ны өдөр бэр, хүүгийн хамтаар Дархан-Уул аймаг руу галт тэргээр явж, тус хотын Оргил төв, Бирж, Дархан их дэлгүүр, Олон улсын худалдааны төв ороод өдөртөө галт тэргээр Сүхбаатар суманд буцаж ирсэн байна.
Аймгийн ЗӨСТ-ийн халдваргүйжүүлэлтийн баг ажиллаж байна. Аймгийн Онцгой комиссын хариу арга хэмжээний баг тухайн иргэнтэй холбогдож, танталт судалгааг хийн ажиллаж байгаа аж. Мөн энэ хүнтэй хамгийн ойр хавьталд орсон эмч нар болон, цуг амьдарч байгаа хүмүүстэй уулзаж, сорьц авсан байна. Одоо Улаанбаатар хотын ХӨСҮТ рүү сэжигтэй иргэний хамт хүргүүлэхээр ажиллаж байгаа талаар аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил мэдээллээ.
Мөн энэхүү мэдээллийн тээврийн жолооч “Д”-тэй,
Улаанбаатар хотноо болсон “Хархан нүдэн” тоглолтыг үзэн хавьтал болсон Баянгол
сумын харьяат нийт 24 иргэнээс хамар залгиурын сорьц авч, Сэлэнгэ аймгийн
Нэгдсэн эмнэлгийн PСR-ийн шинжилгээнд өгөхөд бүгд сөрөг гарсан байна. Тэдгээр иргэдийн шинжилгээг
дахин баталгаажуулалт хийлгэхээр Улаанбаатар хот руу илгээсэн байна.
Одоогоор Сүхбаатар хот болон
Алтанбулаг сумын бүх хөдөлгөөнийг хориод байна. Энд гадуур нэг ч машин, нэг
ч иргэн зорчихгүй. Зөвхөн аймгийн Онцгой комиссынхон мэргэжлийн байгууллагынхан
ажиллах болно гэж аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.