Төрийн албаны шалгалтад 50 хүн тэнцжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 06, 07-ны өдрүүдэд болсон төрийн албан
хаагчийн нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалтад нийт 253 хүн орсноос 203 нь унаж, 50
хүн тэнцжээ.
Анх шалгалтад орохоор
333 хүн бүртгүүлсэн ч 100 орчим хүн тодорхойгүй шалтгаанаар шалгалтдаа ирээгүй
байна.
Харин ингэж цөөхөн
хүн тэнцсэн нь хувь хүний бэлтгэл хангалтгүй байгаатай холбоотой гэж Төрийн албаны
зөвлөлөөс мэдэгдлээ.