Улаанбаатар хотоос Дорнод руу 444 иргэн автобусаар зорчжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-11-11 19:43:23

Дорнод /МОНЦАМЭ/. Энэ сарын 6-ны өдрөөс хойш Улаанбаатар хотоос Дорнод аймгийн чиглэлд хот хоорондын автобусаар 444 иргэн зорчжээ. Дөнгөж сая Онцгой комиссын дэргэдэх Хариу арга хэмжээний баг хуралдаж, хэд хэдэн зохицуулалт хийсэн байна.

Тухайлбал, 11-р сарын 6-ны 18.00 цагаас хойш Дорнод аймагт ирсэн иргэдийн судалгааг гаргах ажил үргэлжилж, одоогоор 50 гаруй иргэний явсан маршрут, гэр бүлийн судалгааг хийжээ. Харин хувийн унаагаар зорчсон 29 иргэн өөрсдөө холбогдож, мэдээллээ өгсөн гэв. Тиймээс дээрх өдрөөс хойш Дорнод аймагт хувийн унаагаар ирсэн, “Хархан нүдэн” тоглолт үзсэн иргэдийг 7058-3355, 7058-3366 дугаарын утсаар яаралтай холбогдохыг зөвлөж байна. Түүнчлэн БОЭТ өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, хэвтэн эмчлүүлэгсэддээ эргэлт оруулахгүй байхаар зохицуулалт хийв. Ард иргэдийг аль болох эмнэлгээр явахгүй байхыг зөвлөж байгаа юм. Ачааллыг зөв хуваарилах үүднээс халуурах, ханиах зэрэг өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд 7058-103 дугаарын утсаар холбогдохыг мөн санууллаа.  

相关新闻