Бага насны хүүхэдтэй төрийн албан хаагчид цалинтай чөлөө олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-11-11 12:58:48

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Онцгой комиссын 39-р хуралдаанаар өнөөдрөөс эхлэн гурав хоног сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гарсан. Бага насны хүүхдийг гэртээ байх үед нь эрсдэлд өртүүлэхгүй урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Ч.Дашбаяр тав  хүртэлх насны хүүхэдтэй төрийн албан хаагчид цалинтай чөлөө олгуулах саналыг оруулж Онцгой комиссын гишүүд дэмжлээ.

Тус аймгийн хэмжээнд төрийн албанд ажиллаж байгаа тав хүртэлх насны хүүхэдтэй төрийн албан хаагчид цалинтай гурав хоногийн чөлөө олгох үүргийг төрийн байгууллагуудад Хөвсгөл аймгийн Онцгой комиссын дарга Л.Ганболд үүрэг болголоо.

 


相关新闻