"Гийнгоо" киноны нээлтийг Хушаат суманд зохион байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-11-11 13:26:28

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Монголын Хүүхдийн кино академийн бүтээл "Гийнгоо" киноны нээлтийг Сэлэнгэ аймгийн Хушаат суманд өнгөрсөн долоо хоногт зохион байгуулжээ.

"Гийнгоо" киноны үйл явдал нь Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Артойлбо гэдэг газар өрнөсөн учир ийн нээлтээ тухайн суманд хийж байгаа аж. Энэхүү кинонд мэргэжлийн жүжигчдээс гадна Хушаат сумын малчин Б.Дэмбэрэл, Л.Хишигт, дунд сургуулийн сурагч Ц.Тэмүжин, А.Тамир, Г.Ганхүү, Н.Номин-Эрдэнэ, Х.Мөнхдалай, С.Тэмүүлэн, Н.Одбаяр, Ц.Цэлмэг нар гол болон туслах дүрүүдийг бүтээжээ. Нээлтийн үеэр уг кинонд дүр бүтээсэн дээрх хүүхдүүдийг Монголын Хүүхдийн ордны "Авьяас" алтан медалиар шагнаж урамшуулсан байна. "Гийнгоо" киноны зохиолч, найруулагчаар С.Буяндэлгэр, найруулагч продюсер Э.Хишигбаяр, зураглаач Э.Пүрэвдорж, дууны оператор М.Халиун нар ажилласан байна. 

相关新闻