Завханд гамшгаас хамгаалах команд штабын сургууль болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Тус
аймагт Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг энэ сарын 9-14-ний өдрүүдэд
зохион байгуулна. Сургуулийг зохион байгуулахтай холбогдуулан бэлтгэл ажлыг
хангуулах ажлын хэсэг Завхан аймагт ажиллаж байна гэж аймгийн Онцгой байдлын
газраас мэдээлэв.
Онцгой байдлын ерөнхий газраас Монгол Улсын Шадар сайдын Завхан аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний дагуу тус аймагт Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгуулна.
Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн удирдагчаар ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр ажиллах бөгөөд ОБЕГ-аас томилогдсон ажлын хэсгийн гишүүд аймгийн Онцгой комисс, нутгийн захиргааны байгууллага болон орон нутгийн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүнд сургалт хийж байна. Энэ үеэр сургуулийн бодлого, төлөвлөгөөг танилцуулан сургуулийн бэлтгэл ажлыг хангуулан ажиллаж байна. Мөн сургуулийн үеэр коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх “Тохиолдлын удирдлагын тогтолцооны багийг томилгоожуулах, бүрэлдэхүүнийг чадавхжуулах” цогц сургалтыг зохион байгуулах юм.
Гамшгаас
хамгаалах төлөвлөгөөнд хүүхэд хамгааллын асуудлыг тусгана
Онцгой
байдлын ерөнхий газраас НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран “Хүүхэд төвтэй гамшгийн
эрсдэлийг бууруулах өвөлжилтийн бэлтгэл хангах төлөвлөлт” сэдэвт сургалтыг
Завхан аймагт өнөөдөр зохион байгуулж байна.
Сургалтад аймгийн Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөлийн дарга, гишүүд, Онцгой байдлын газар, Гамшгаас хамгаалах албад, Хүүхэд, гэр бүл, хөгжлийн газар, Боловсролын байгууллагын ажилтан, багш, сурагчдын төлөөлөл сургалтад хамрагдаж байна.
Энэ үеэр гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд хүүхдийн асуудлыг
онцгойлон авч үзэх, хүүхдийн эрх, гамшгийн үеийн хүүхэд хамгааллын талаар
Гамшгийн эрсдэлийг бууруулах. Орон нутгийн зөвлөлийн гишүүдийн мэдлэг ойлголтыг
нэмэгдүүлэх. Орон нутгийн гамшгаас хамгаалах төлөвлөгөө, өвөлжилтийн бэлтгэл
ажлыг хангах төлөвлөлтөд хүүхэд хамгааллын асуудлыг тусгах зорилготой тус
сургалт энэ сарын 11-нийг хүртэл үргэлжилнэ. Сургалтыг ОБЕГ-ын Гамшгийн
эрсдэлийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Д.Базаррагчаа,
Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын мэргэжилтэн, хошууч Г.Энхцолмон, Гэр бүл,
хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын харьяа Сургалт судалгаа, мэдээллийн төвийн
захирал С.Болорцэцэг, НҮБ-ын Хүүхдийн сангийн орон нутгийн хөгжлийн асуудал
хариуцсан мэргэжилтэн Б.Зояа, НҮБ-ын Хүүхдийн сангийн ус хангамж, ариун цэвэр,
эрүүл ахуйн мэргэжилтэн Н.Батнасан нар удирдан явуулж байгаа юм гэж аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв.