Д.Бауыржаныг Баян-Өлгий аймгийн Засаг даргаар томиллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий
/МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр захирамж гаргаж
Д.Бауыржаныг Баян-Өлгий аймгийн Засаг даргаар томиллоо.
Тус аймгийн ИТХ
өнгөрсөн сарын 28-ны өдөр анхдугаар хуралдаанаа хийж, аймгийн ИТХ-ын төлөөлөгч,
МАН-ын хорооны дарга Далелийн Бауыржаныг Засаг даргад 100 хувийн саналаар нэр
дэвшүүлсэн.
Д.Бауыржаны хувьд
2016-2020 онд тус аймгийн ИТХ-ын даргаар ажилласан бөгөөд өнгөрсөн орон
нутгийн сонгуулиар Дэлүүн сумаас аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон юм.