Мөрөнгийн хүрээ Гандандаржайлин хийд ном хурж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Энэ сарын 7 буюу намрын адаг сарын шинийн 22-нд Бурхан багш 22 тэнгэрийн орноос замбуу тивд заларсан их дүйчэн өдөр тохиож байна. Энэ өдөр Мөрөнгийн хүрээ Гандандаржайлин хийд өглөөний 8 цагаас ном хурж эхэлнэ. Бурхан багш тэнгэрийн оронд төрөл авсан эхийн ачийг хариулахын тухайд тэнгэрийн оронд морилж тэнгэрүүд болон эхдээ дээдийн номын рашааны хурыг буулгаж нирвааны хутагт хөтлөөд буцаж замбуу тивд заларсан өдөр юм. Энэ өдрийг Эхийн ачийг хариулсан их дүйчэн өдөр хэмээн бурхны шашинтны орнууд, эцэг эхийн ачийг дурдан санаж буянд шамдаж тэмдэглэж өнгөрүүлдэг ажээ.