БНХАУ АНУ-тай хамтран ажиллана гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-11-05 13:54:54

БЭЭЖИН. /TASS/. АНУ-ын сонгуулийн дараах шинэ засаг захиргаа харилцан хүндэтгэлийн үндсэн дээр манай улсын эрх баригчидтай харилцаагаа үргэлжлүүлнэ гэж бид найдаж байна хэмээн БНХАУ-ын Гадаад хэргийн орлогч сайд Лэ Юйчэн мэдэгджээ.


“Харилцан хүндэтгэл, харилцан ашигтай хамтын ажиллагаан дээр тулгуурласан сөргөлдөөнгүй, мөргөлдөөнгүй харилцааг бий болгох чиглэлд АНУ БНХАУ-тай хамтран ажиллана гэж найдаж байна. Талууд хамтын ажиллагаанд дээр төвлөрөх нь чухал юм” хэмээн тэрбээр мэдэгджээ.


“БНХАУ, АНУ-д хамтын ажиллагааны орон зай бий төдийгүй зохицуулах шаардлагатай санал зөрөлдөөнүүд ч бий. Иймд бид хоёр улсын харилцааг зөв замд нь оруулж чадна. Хоёр улсын харилцааг авч үзвэл Хятадын байр суурь тодорхой. Хоёр улсад ялгаатай талууд бий ч нийтлэг ашиг сонирхол, хамтран ажиллах өргөн боломжууд ч бий” гэж Лэ Юйчэн онцлов. 

相关新闻