Архинаас татгалзсан иргэд ногоон тэжээл тариална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-11-05 14:38:01
Баянхонгор /МОНЦАМЭ/. “Жаргалтай амьдрал” төвд үйлчлүүлж архины хамаарлаа эмчлүүлсэн 10 иргэн ногоон тэжээл тариалахаар боллоо.
Аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан дээрх иргэдтэй уулзах үеэрээ богино хугацаанд боловсордог ногоон тэжээлийг хэрхэн ургуулах талаар мэргэжлийн зөвлөгөө сургалтад хамруулж, 500 кг үрээр тариалалт хийлгэхээр болсон байна.
Зуншлага тааруу байснаас Баянхонгор аймгийн нийт нутгаар өвөлжилт, хаваржилт хүндрэх нөхцөл үүсээд байгаа бөгөөд аймгийн удирдлагуудын зүгээс шим тэжээл өндөр, ургалт хурдан, тариалахад хялбар ногоон тэжээлийг нийтээрээ тариалж малчдадаа туслах уриалгыг гаргаад байгаа юм.
Тариалан үр арав орчим хоногийн дотор 5-6 дахин өсөж гүйцэх хурдан ургалттай энэхүү үр нь дулаан орчинд хөрс шаардахгүйн зэрэгцээ зөвхөн усалгаа хийж, маш бага зардлаар тарьж болдгоороо онцлог юм байна.
相关新闻