Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2020-11-05 12:09:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 5-ны өдрийн 11:01:30 цагт Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас зүүн тийш 100 км-ийн зайд буюу ОХУ-ын нутаг дэвсгэрт 4.5 магнитудын хүчтэй газар хөдөллөө.


Газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хот болон Дархан, Сэлэнгэ аймгийн иргэдэд мэдрэгдсэн бөгөөд ноцтой хохирол учраагүй байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

相关新闻