Уран гартай Үйлчин залуу

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-25 09:44:19

Хэнтий аймгийн Хурх тосгоны Захирагчийн ажлын албаны нийгмийн бодлогын түшмэлээр ажиллаж байгаад саяхнаас төрийн сангийн төлөөлөгчөөр томилогдсон хүн бол М.Мөнхжаргал юм. Түүний хобби бол үйл урлах. Монгол дээл, загварын хувцас гээд бүгдийг оёно. Нэг дээл бариад суучихвал хоёр хоногийн дотор л дуусгачихдаг гэнэ.

Ажлынхаа зав чөлөөгөөр үйлээ урладаг түүнийг нутгийнхан нь андахгүй ээ. Бүсгүй хүнд л баймаар уран гар түүнд заяажээ гэмээр. Тэрбээр оёж урлахыг ээжээсээ суралцсан гэдэг. Түүний ижий Өмнөдэлгэр, Биндэр, Хурхын ахуйн үйлчилгээнд олон жил оёдолчноор ажиллаж байсан С.Батболд гэж хүн бий. М.Мөнхжаргал багаасаа ээжийгээ дагаж явсаар ийнхүү уран гартай үйлчин болжээ. Тэрбээр ах дүү долуул бөгөөд ээжтэйгээ хоёулаа л оёж шидэх хоббитой гэнэ шүү.

Хэнтий аймаг О.Буянхишиг

                                                             

 

相关新闻