“Агтана хүрээт-2020” наадам энэ сарын 07-нд болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-11-03 16:43:07

Сүхбаатар /МОНЦАМЭ/. “Агтана хүрээт-2020” хүлэгч эрсийн наадам, олон улсын гэрэл зурагчдын фестиваль энэ сарын 07-ны өдөр Дарьганга сумын Шилийн богд уулын бэлд болно.

Фестивалийн хамрах хүрээ жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд зарим дотоодын аяллын компаниуд зөвхөн Агтана хүрээт фестивальд зориулан аяллын маршрут гаргажээ.

Монгол адууны өв соёлын төв Сүхбаатар аймагт болдог уг фестиваль нь гурав дахь жилдээ болох гэж байгаа нь энэ юм. Уламжлал ёсоор моринд эрэмгий хүлэгч эрсийн наадам, гэрэл зургийн уралдаан, Дарьганга тойром бүжиг болон урлаг соёлын үйл ажиллагаанууд болох аж.

 

相关新闻