АНУ-ын улс төр судлаачид сонгуулийн дараа өрнөх үйл явдлын гурван хувилбарыг гаргажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн улс төр судлаачид 11 дүгээр сарын 4-нд шилжих шөнө болох үйл явдлын өрнөлийн гурван хувилбарыг гаргажээ.
“ABC” телевизийн улс төрийн тоймч Рик Клейний хэлснээр, эхний хувилбараар сонгуульд нэр дэвшигчдийн нэг нь сонгогчдын коллегийн гишүүдийн 538 саналаас ялахад шаардлагатай 270 саналыг авч, харин өрсөлдөгч нь ялагдлаа хүлээн зөвшөөрнө. Энэ хувилбар нь хүсүүштэй боловч хамгийн бага магадлалтай. Ялангуяа Трамп санал хураалтын дүнг сүүлийн мөч хүртэл эсэргүүцэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэнийг харгалзан үзвэл үйл явдал ингэж өрнөх магадлал бага байна.
Хоёр дахь хувилбар нь сонгуулийн дүнг нэгтгэх хугацаа нэгээс хэд хоногоор хойшлогдоно. Энэ тохиолдолд хэр удаан хойшлогдох нь “сонгуулийн дүнг нэгтгэх ажлыг хойш татсан” зарим муж улсад шуудангаар өгсөн саналыг тоолох хурдаас хамаарах гэнэ. “ABC”-гийн тоймчийн хэлснээр, энэ хувилбар нь хамгийн их магадлалтай аж.
Түүнчлэн үйл явдал Америкийн улс төр судлаачдын "infernal" гэж нэрлэсэн хувилбараар өрнөхийг үгүйсгэхгүй байна. Энэ хувилбараар бол улс төрийн хоёр нам хоёул зарим хот, тойрог, муж улсуудад санал хураалтын дүнг эсэргүүцэж эхэлнэ. Энэ тохиолдолд маргаан Дээд шүүхээр шийдэгдэхдээ тулж магадгүй бөгөөд АНУ-ын дараагийн Ерөнхийлөгчийн нэр хэдэн долоо хоногийн дараа л мэдэгдэх гэнэ.