Хийн дасгалын аймгийн аваргыг шалгаруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Хийн дасгалын аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг Эрүүл мэндийн газар, Биеийн тамир спортын газартай хамтран энэ сарын 29-ний өдөр ахмадуудын дунд зохион байгууллаа.
Ахмад настны эрүүл мэндийг дэмжих, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, хийн дасгал болон алхалтын ач холбогдлыг сурталчлах зорилгоор гурав дахь жилдээ болж буй тус тэмцээнд таван сумын 8 багийн 130 тамирчин оролцсон юм.
Тэмцээний дүнгээр Арвайхээр сумын Ц.Цэцэгмаа ахлагчтай “Согоот” баг 1 дүгээр байрт, Баянгол сумын Б.Энхтуяа ахлагчтай “Онгийн давалгаа” баг 2 дугаар байрт, Түшиг дөлгөөн Өрхийн эрүүл мэндийн төвийн “Цоглог” баг 3 дугаар байрт тус тус шалгарлаа.