Эх нярайн тусламжинд шаардлагатай төхөөрөмжийг нийлүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-24 13:42:04

Өвөрхангай аймгийн БОЭТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн клиникт дахин шинэ тоног төхөөрөмжийг нийлүүллээ.

Эрүүл мэнд, спортын яам, Японы Жайка ОУ-ын байгууллагын “Эсэн мэнд амаржихуй” төслийн хүрээнд ургийн зүрхний бичлэгийн хяналтын нэгдсэн системийг  хөдөө орон нутагт анх БОЭТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн клиникт нэвтрүүлээд байна.

Төслийн хүрээнд ургийн хяналтын монитор 6 ширхэг, төвлөрсөн хяналтын систем 1 багц,  вакум аппарат  зэрэг тоног төхөөрөмжийг нийлүүлсэн бөгөөд Японы Тойцү ХК-ийн инженер, техникийн мэргэжилтнүүд ирж суурилуулсан юм.

Мөн Эх барих эмэгтэйчүүдийн клиникийн эмч, мэргэжилтнүүдэд техникийн ашиглалт, аюулгүй ажиллагааны талаар сургалт зохион байгууллаа.

Өвөрхангай Б.Батчимэг

 

相关新闻